ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгаалал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2019-11-20

Аймгийн ИТХ-ын Иргэний танхим, ХХҮГ, 3 дугаар сургуулийн сургууль, эцэг, эх, багшийн холбоотой хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгаалал, сурч боловсрох эрх”-ийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт ИТХ-ын Тэргүүлэгч Д. Зоосүрэн, П.Оюунцэцэг, төлөөлөгч Д.Баярмагнай нар оролцов.

Мөн ХХҮГ, БСУГ, ЭМГ, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд, Булган сумын 1,2,3 дугаар сургуулийн эцэг эх багшийн холбооны төлөөлөл, ХБИХ, ХБХЭЭХ, багуудын нийгмийн ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч нар оролцов. Тус хэлэлцүүлгээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, асаргаа сувилгаа болон тэдний сурч боловсрох эрхийн асуудлаар талууд хэлэлцэн санал бодлоо илэрхийлж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан  байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоог шинэчлэн байгуулж тэргүүнийг сонгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах, Итгэл төвийн санхүүжилтийн асуудлыг шийдүүлэх, цаашид тусгай хэрэгцээт хүүхдийг ЕБС-д сургах, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшийг бэлтгэх, асран хамгаалагч харгалзан дэмжигч нарыг ажил орлоготой болгох, асаргааны шалгуур үзүүлэлтүүдийг багасгах, 2020 оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой санхүүжилтийн асуудлыг тусгах зэрэг саналыг гаргаж, шийдвэр гаргах түвшний удирдлагуудад уламжлахаар болов. Хэлэлцүүлэгт 46 хүн хамрагджээ. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%