ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын хуралдаан ирэх сарын 4-5-ны өдрүүдэд болно

2019-11-14

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит ХIV хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 04-05-ны өдөр Булган аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн төслийн тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд эрх шилжүүлэх тухай, аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт боловсруулах тухай, хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанд хэлэлцэх асуудлыг нягтлан боловсруулах, бэлтгэл ажлыг хангахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга Д.Батчулуун, аймгийн Засаг дарга З.Батзориг нарт үүрэг болгосон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%