ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Б.Оюунбат: Би аавынхаа үргэлжлэл

2019-11-12

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч “Тариалан эрхлэлтийг дэмжих” сангийн Булган аймаг дахь салбарын эрхлэгч Баатарын Оюунбаттай уулзаж ярилцлаа.

- Та аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч хүн. Ямар хороонд ажиллаж байна вэ?

- Аймгийн ИТХ-д Булган сумын 4-р багийн иргэдийг төлөөлж сууж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулинд иргэдийн төр барих үйл хэрэгт оролцох эрхийг зааж өгсөн байдаг. Нэгдүгээрт шууд оролцох хоёрдугаарт төлөөллийн зарчмаар оролцох эрхтэй гэж үндсэн хуулиар заасан. Төлөөллийн зарчмыг бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд хадгалж ажиллаж байна. Төлөөллийн зарчим гэдэг бол тухайн сонгогдсон тойрог төдийгүй аймгийн түвшний нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудал дээр иргэдийн төлөөлөл дуу хоолой болж ажиллаж байгаа гэж ойлгож байна.

Иргэдийн эдийн засгийн болон нийгмийн тулгамдсан асуудлуудыг аймгийн ИТХ болон аймгийн төрийн байгууллагуудын түвшинд нь шийдвэрлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байна. Миний хувьд дэд бүтцийн хороонд гишүүнээр ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Тэргүүлэгчээр ажиллаж байгаагийн давуу тал нь төлөөллийн зарчимаа түлхүү хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

- Тойргийн иргэд ямар асуудлуудыг илүүтэй шийдвэрлүүлэхээр хүсч байна вэ?

- Хурлын төлөөлөгчийн хувьд янз янзын асуудлуудыг тавьдаг. Ажлын байр, өрхийн амьжиргаа гэх мэт нийтлэг асуудлуудаас гадна алслагдсан багийн хувьд гэрэлтүүлэг, зам харилцаа, гүүр ч гэдэг юм уу бүтээн байгуулалтын ажлууд байна. Мөн ЕБС-н хичээлийн улиралтай холбоотой өглөө эрт орой явах гээд гэрэлтүүлгийн талаар их ярьдаг.

Ахмадууд ихтэй байдаг учраас сүү, цагаан идээ, эмээ авах гэж төв рүү ордог. Мөн өрхийн эрүүл мэндийн чиглэлээр өөрсөддөө тулгамдсан хувийн болоод нийтлэг асуудлуудыг тавьдаг. Миний хувьд аймгийн ИТХ-н төлөөлөгчийн хувьд багийн ИНХ-д сууж иргэдийн санал хүсэлт, гомдлыг авч ажилладаг. Багийн удирдлагуудтай уялдаатай ажилладаг. Иргэдийн санал бодлыг шийдвэрлэх аймаг сумын бодлого яригддаг үүнийг хангаж ажиллах гэж хичээж байна.

- Бүтээн байгуулалтын ажлын хувьд?

- Өнгөрсөн жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болсонтой холбоотойгоор Булган суманд нилээд их бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Багийн замыг сайжруулахаар хөөцөлдсөний хүчинд 40 орчим сая төгрөгөөр орон нутгийн компани буюу “Булган АЗЗА” ХХК-иар замд сайжруулалт хучилт хийсэн. Өнөөдрийн байдлаар машин зорчих боломжтой тав тухтай аюулгүй байдал нь хангагдсан. Энэ нь эхний төвшинд шийдсэн ажил гэж бодож байна.

Зүүн түрүүний 2 чиглэлд гэрэлтүүлгийн ажил хийсэн. Үндсэндээ аймгийн төвийг тойрч байгаа, аймгийн төвөөр дайрч байгаа гэрэлтүүлэг дээр санал өгөөд 38 шон дээр лед гэрлийн гэрэлтүүлэг хийсэн. Тухайн чиглэлд зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил явагдаж байгаа. Камержуулалт хийгдсэн. Алслагдсан баг гээд хөгжлөөс хоцорч болохгүй гэж ойлгодог. Булган суманд хог ангилан ялгалтын сав хийгдэж байгаа. Энэ савыг Булган сумын бодлогын түвшинд аймгийн ИТХ, байгаль хамгаалах сангаас хийгдэж байгаа ажил нь Булган сум төдийгүй бусад аймгийн хувьд жишиг болсон ажил.

- Унааны асуудлыг иргэд нэлээд тавьдаг уу?

- Энэ асуудлыг 2012 онд шийдвэрлэсэн ажил. Би 2012 онд Булган сумын нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж байсан. Тухайн багт ажиллаж амьдарч байсны хувьд энэ ажлыг эхлүүлж байсан. Энэ ажил маань өнөөдөр үргэлжлэл болоод явж байна. Яг түрүүний хэлсэн ахмадууд руу чиглэж байгаа нэг ажил маань энэ байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургуулийн хүүхдүүд хөнгөлөлттэй үнээр зорчиж байна.

- Багийн эдийн засгийн онцлог гэж байна уу?

- Манай тойрог дээр хамгийн гол үйл ажиллагаа явуулж байгаа хөдөө аж ахуйн МСҮТ, 3-р цэцэрлэг гээд төрийн чиг үүрэг бүхий 2 байгууллага байна. Багийн хувьд онцлог нь социализмын үед буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед үйлдвэрлэлийн район байсан. Усны аж ахуй, барилга трест гээд Булган сумын хөдөлмөрийн насны дийлэнх олонхи нь тухайн баг дээр ажиллаж амьдарч байсан. Энэ ч утгаараа тухайн үеийн усны аж ахуй, барилгын салбарын бааз суурь үлдэгдэл байдаг. Үүн дээр үйлдвэр технологийн паркын техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэх талаар яриад явж байна.

Аймгийн бодлого бол домын дэвсэг дээр төлөвлөж байсныг миний зүгээс үлдэгдэл бааз суурь дээрээ тулгуурлаад тухайн багийг бүхэлд нь төлөвлөөчээ гэсэн санал тавиад төлөвлөөд явж байна. Энэ төлөвлөлт хийгдсэнээр тухайн орчинд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлж байна. Бас нөгөө талдаа техник эдийн засгийн үзүүлэлт маань хийгдэгдэхдээ тухайн барилга барилгын материал байдаг юм уу үйлдвэр үйлчилгээ явуулахтай зэрэгцээд дэд бүтцийн асуудал байна. Ус дулаан хангамж, цахилгаан хангамж, зам гэх мэт шийдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ нь нэг талдаа үйлдвэр үйлчилгээ боловч нөгөө талдаа оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх талаар анхаарч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар цахилгаан хангамж зарим хэсэгтээ доголдолтой хүчин чадал бага байдаг. Мөн аймгаас хөрсний бохирдолоос урьдчилан сэргийлэхээр хэдэн ажлууд хийж байна. Ногоон хөгжлийн хэтийн зорилтод энэ бас орчихсон явж байна.

- Ажилгүй иргэдийг ажилтай болгох талаар ямар санал санаачлага гаргаж байна вэ?

- Эхний ээлжинд ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд эхний ээлжийн иргэдийг оролцуулаад нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Тухайлбал хөдөлмөрийн насны иргэдээ оролцуулаад домын дэвсгийн гэрэлтүүлэг тавьсан. Мөн барилгын хороонд хүүхдийн тоглоомын талбай засварласан. Энэ ажлуудыг тухайн баг дээрээ хөдөлмөрийн насны ажилгүй иргэдээ хамруулаад түр зуурын ажлуудыг хийгээд ажлын байр бий болгож байна.

Мөн УИХ-н гишүүний санаачилгаар аймгийн ИТХ-аар батлуулаад “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөрийн хүрээнд “Чацаргана” хөтөлбөрт Майдарын гол дээр нилээд хэдэн хүн хамруулаад байна. 2 бүлгийн 20 гаруй иргэн хамрагдаад 2 тусдаа чацаргана тариалаад явж байна. Хүнсний ногоо хөтөлбөрийн хүрээнд манай баг дээр алслагдсан багийн хувьд газар нутаг боломжтой. Өмнө нь хийж байсан уламжлал болгоод ногоо тариалаад явж байгаа иргэд байна. Энэ жилийн хувьд өөрийнхөө хашаанд мөн дээрээс нь энд тэнд газар бий болгоод нарийн ногоо тариалж байгаа иргэд байна. Энэ хүмүүс маань хүнсний ногоо хөтөлбөрийн хүрээнд өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх үүнийг нь ХХҮГ-тай уялдуулах ч байдаг юм уу эсвэл тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог бордоог хөнгөлөлттэй үнээр олгуулах чиглэлээр хөөцөлдөж байна.

- Сумын 5 төлөөлөгчтэй хэр хамтарч ажилладаг вэ?

- Мэдээж хэрэг хамтарч ажиллаж байна. Сум аймгийн хэмжээнд шийдэх боломжтой ажил юу байна хамтарч юуг шийдэж болох вэ гэдэг талаар хамтарч ажиллаж байдаг. Нийгмийн чиглэлээр нилээд онцлог ажлууд 4-р баг дээр уламжлал болгон явуулж байна. Тухайлбал эрүүл эрч хүчтэй амьдрал уриан дор хавар спорт өдөрлөг, шинэ жил, өвлийн нийтийг хамарсан ажлууд зохион байгуулдаг.

Нэг онцлог нь ИНХ-д байнгын 20-30 иргэн оролцож байгаагийн ихэнх нь манай ахмадууд байдаг. Үүнийг хараад манай багийн ИТХ хэсэгчилсэн байдлаар ИНХ хийдэг. Тухайлбал барилгын хороон дээр очоод 1 хурал хийдэг. Тухайн хэсэгт ямар асуудлууд тулгарч байна иргэд тухайн орчиндоо тулгарч байгаа асуудлаа илэрхийлэх боломж нь илүү түлхүү боломжтой нээлттэй оролцож байдаг. Энэ жишээгээр дээд хэсгээ 3 хуваагаад усны гудамж, домын дэвсэг гээд 5-6 хэсэг болгоод ИНХ-аа хийгээд цэвэр иргэдийн дуу хоолой тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцээд эргээд эргэх холбоо гэдгээ хадгалаад тухайн асуудал дээр тухайн иргэнээс ямар асуудал тавьсан байна түүнийг нь шийдсэн эсэх талаар ямар бэрхшээл байсан шийдвэрлэсэн бол яаж шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэх зэргээр шийдвэрлээд явж байгаа нь багаас сонгогдсон төлөөлөгч, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч, багаа төлөөлж ИТХ-д санаа оноо нийлж 1 баг болж явдаг болохоор энэ тал дээр 1 онцлог болдог гэж боддог.

- Багийн хөгжлийн талаар хэтийн зорилгыг хэрхэн төсөөлж байна вэ?

- 2012 оны зураг төсөвтэй ажил байгаа. Аймгийн төвийг холбосон их тойруу гэдэг замын зураг төсөв байгаа. Энэ нь түрүүний ярьсан зүүн түрүүний замаас 1.2 км замаас хойшоо барилгын хороо ороод хөрөө арамын урдуур яваад Эрдэнэтийн замтай нийлэх томоохон зураг төсөвтэй ажил байгаа. Энэ ажил 2019 оны улсын төсөвт УИХ-н гишүүнд уламжлаад аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнүүдтэй хамтраад тухайн үеийн зураг төсөвнөөсөө өнөөдрийн цаг үеийн стандартад нийцүүлж зураг төсвийг нь оруулаад улсын төсөвт 1 тэрбум төгрөг тавиулсан. Тухайн хөрөнгөөс баг дээрээ 1.8 км хатуу хучилттай зам тавиулахаар хөрөнгийн асуудлаа шийдүүлэхээд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тендер зарлагдаад явж байна. энэ асуудал шийдэгдчихвэл 4-р баг хатуу хучилттай замаар 100 хувь хангагдах боломжтой байгаа. Энэ ажил хийгдсэнийхээ хэрээр тухайн багийн иргэд аймгийн төврүү орж ирж байгаа иргэдийн зорчих урсгалд үйлчилж байгаа авто машины эвдрэл гэмтэлээс эхлээд тав тухтай орчинд зорчих боломж бүрдэнэ.

 Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа том ажил гэж бодож байгаа.

- Нийгмийн үйлчилгээ талаас тулгамдсан асуудал олон байгаа байх?

- Нийгмийн үйлчилгээ талаас хамгийн тулгамдсан асуудал нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ байна. Өрхийн эрүүл мэндийн төв маань төрийн бус байгууллагын чиг үүргээ бүрэн бус нөхөрлөлөөр төрийн зарим чиг үүргээ бүрэн бус нөхөрлөлийн чиглэлээр ажил зохион байгуулагдаад явж байгаа. Булган суманд 2 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. 4-р багт салбар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг боловч тухайн өрхийн эмнэлэг маань ажиллах боловсон хүчин дутмаг байдгаас хамаараад өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж байгаа анхны тусламж үйлчилгээ хангалтгүй явж байна. чиг үүргийн хүрээндээ жирэмсэн, нярай, өндөр настан, хөгжийн бэрхшээлтэй иргэдээ өрхөөр анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой байгууллага маань үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байгаа. Иргэд үүн дээр санал гомдол шүүмжлэл гаргаж байна.

Аймгийн ИТХ-д иргэдийн санал гомдлын уламжлаад үүний дагуу 4-р багийн нутаг дэвсгэр дээр хаана хаана байгуулж болох талаар иргэдээс санал авч явсан. Энэ төвшинд Булган сум Эрүүл мэндийн төв хамтраад ажлын хэсэг гаргасан. Орчин үеийн шаардлагад нийцсэн ганцхан эрүүл мэндийн төв байг энэ нь бусад бүх багийн иргэдэд тэгш эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжоор хангагдана. Нөгөө талаар Булган сумын онцлог бусад сум болохоор сумандаа эмнэлэгтэй. Эмнэлэг нь сумандаа хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг үзүүлдэг бол Булган сумын иргэд маань эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг авч чададгүй 2-р шатны эмнэлэгрүү гээд ачаалал үүсгээд байдаг.

 Миний ярьж байгаа Булган суманд 1 эрүүл мэндийн төв байх юм бол иргэд маань анхны тусламжаа ч авчихдаг хэвтэн эмчлүүлдэг мөн дээрээс нь бүх багуудад өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг үзүүлээд явуулах боломжтой болно. Энэ төсөл Орхон аймагт бас хэрэгждэг юм байна лээ. Үүнийг хөөцөлдөөд байж байна шийдүүлж чадах юм бол зөвхөн 4-р багийн иргэд гэлтгүй Булган сумын бүх багийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүртэх болно.

- Багт төдийгүй суманд шийдэх боломжгүй асуудал бий байх?

- Мөн шийдэж чадахгүй байгаа ажил нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил байна. Аймгийн төвийн сум гэдгээрээ онцлогтой ихтэй. Бусад сум цагдаатай хэсгийн төлөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Булган сум цагдаагийн газар байрладаг гэдгээрээ яг энэ үйлчилгээ нь явдаггүй өөр хэлбэрээр явдаг. Тэр нь юу гэхээр хэсгийн цагдаа гэж албан тушаал явж байдаг. Энэ нь боловсон хүчин дутмаг байдгаас 2 – 3 цагдаа байдаг нөгөө цагдаа маань 2 – 3 баг хариуцаж байдаг.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэв журам сахиулах ажил маань дутмаг явж байдаг. Үүнийг сумандаа санал тавиад сумын 5 төлөөлөгч маань бас хамтраад явж байна. Мөн олон нийтийн байцаагч гэж ажил байгаа. Энэ санхүүжих зарчим нь сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс санхүүжихээр явж байдаг. Энэ нь өнгөрсөн хугацаанд хангалтгүйгээр явж байсан бол энэ жилээс 3 олон нийтийн байцаагч аваад ажиллуулж байна.

- Таны хобби юу байна.

- Олон хоббитой. Монгол хүний хувьд морь бөх сур гээд үздэг. Өөрөө оролцоод явж байгаа хобби гэвэл шагай харваа байна. шагай харваа нь Чингис хааны үеэс хонины далан дээр шагай тавиад бөгцөг харвах гэж нэрлэдэг байсан. Тийм болохоор эртний уламжлалтай спорт юм. Энэ спорт руу яагаад дурласан бэ гэхээр ахмад дунд залуу үеээ сургах хүмүүжүүлэх монгол зан үйлээ сурах ахмадаа сонсох зан үйл байна. энэ мөн сэтгэл зүйн спорт байдаг.

Өөрийгөө яаж төвлөрүүлэх, оюун бодлоо цэгцлэх гээд олон давуу талтай мөн маш удаан хугацаагаар сууж тоглодог. Ийм спортын сонирхож хичээллээд 2 3 жил болж байна.

- Цолтой юу?

- Цолгүй.

- Морь сойж байна уу?

- Морь сонирхдог. Баян-Агт сум өөрөө аймгийн тэгш ойн түрүүг авдаг уламжлалтай. Манай аав аймгийн 40 жилийн ойд алаг мориор түрүү авч байсан. Баян-Агт сумын уугуул хүн байдаг. Иймдээ ч би удам байдаг байх морь их сонирхдог. Яг өөрөө морь тэжээгээд уяж байгаа тохиолдол байхгүй.

- Аавын тань сургамж

- Аав маань намайг бага байхад бурхан болсон. Би өөрийгөө аавынхаа үргэлжлэл гэж боддог. Ээжийнхээ хэлснээр аавынхаа үргэлжлэл байхыг хүсдэг. Илүү дутуу олон таван үггүй хийе гэсэн ажлаа ард нь гартал хийдэг хөдөлмөрч хүн байсан гэж боддог. Манай аав морь гэхээсээ илүү ямаачин баатар гэдэг нэрээр Баян-Агтад алдартай хүн. Ямаа ноолуурын аймгийн аваргаар 2 3 жил хийсэн хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Тухайн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист гүрнүүд Герман, Чех зэрэг улс орнуудаар явж байсан. Мөн депутатаар сонгогдож байсан хүн байдаг. Аав чинь ийм сайн хүн байсан гэж ярьдаг учраас би үргэлжлэл учраас сайн сайхан явахыг хүсдэг.

- Залуучуудын талаар талаар бодлоо хуваалцвал...?

- Манай аймгийн онцлог байгаа. Баруун аймгууд тусдаа бие даасан зах зээлтэй. Сумын иргэд аймгий төврүүгээ орж худалдан авалт хийдэг. Энэ нь бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэж байна. манай аймгийн хувьд хойд сум маань Орхон аймаг, урд сум Улаанбаатар хотруу орж худалдан авалтаа хийдэг. Энэ талаараа бизнеесийн орчин хумигдмал. Нөгөө талаар ажлын байр хөдөлмөрийн зах зээл хөдөлмөрийн хуулийн төвшинд төрийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хэмжээнд ажлын байрны стандарт нь заагдчихсан явж байгаа үүгээрээ ажлын байр бага. Мөн бизнес эрхлэгчдийн орчин нь хумигдмал байршлын хувьд онцлог байгаа. Гэсэн хэдий ч залуудууд өөрсдөө боломж бололцоогоо хараад бизнес эрхлэе гэвэл боломж бололцоо байгаа.

Заавал дээд боловсрол эзэмшиж хүн бүр төрийн байгууллагад ажиллах ийм бололцоо байхгүй мөн хууль дүрэм журам ч байхгүй. Миний харж байгаа 1 зүйл бол залуучууд маань 1 дээд боловсрол эзэмшээд түүнийхээ дагуу заавал 1 төрийн байгууллагад ажиллах сонирхолтой байдаг. Энэ нь хаагдмал байгаа учир залуучууд маань дээд боловсрол гэхээсээ илүү мэргэшлийн боловсрол эзэмшвэл илүү дээр байна. Эр хүн гэдэг талаасаа зарчим хүнд за гэсэн бол ёогүй байх. Ийм ажил хийе гэсэн бол хийхийг зүтгэдэг зорьдог. Үүнийг маань ч аймаг төр засгийн зүгээс бодлогоор дэмжлэг ийм боломж бололцоо бүрдээсэй гэж боддог. Зарим газар нь хэрэгжээд явж байгаа гэж бодож байна.

Өнөөдрийн залуучууд маань заавал төрийн ажил хийе байхгүй бол гэртээ сууна эсвэл гадаад гарая ч гэдэг юм уу энэ бол манай аймаг ч биш улсын дүр зураг болсон. Үүнд эзэмшсэн мэргэжлээс гадна өөрөөр би юу хийж болох гэдгийг олж харж түүнийхээ төлөө эзэн болж өөрөө хичээж зүтгэх юм бол боломж байгаа гэж харж байгаа.

- Та асуудалд намаа дагах уу, эсвэл хувь хүнийхээ байр суурийг хардаг уу?

- Асуудлыг хардаг. Асуудлын мөн чанар нь юу гэдгийг л хардаг. Мэдээж улс төрийн байгууллага учраас дээрээс нь ялалт байгуулаад мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа намаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд тухайн мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор зөв явж байгаа асуудал байвал бүлгийн шийдвэр ч бай намын шийдвэр ч бай үүнийг дагах явдал бол байна. сөрөг намаас дэвшүүлж байгаа асуудлуудыг харж үздэг. Ямар асуудал юу ярьж байна энэ зөв үү буруу юу гэдэг байр суурьнаас хардаг заримдаа өөрийн намын гишүүдтэй санал зөрөх асуудал гардаг. Нөгөө талаар сөрөг намынхаа дэвшүүлж байгаа асуудлыг дэмжих асуудлууд ч гарч ирдэг. Тэгэхээр зөвхөн 1 намын төлөөлөл гэдгээр бүх асуудалд хатуу хандадгүй аль нь зөв байна гэдэг талаар хандахыг хүсдэг. Уян хатан байдлаар харж хандахийг боддог.

- Зарим төлөөлөгч дуугарч байвал болох юм шиг харагдаад байдаг шүү.

- Дуугарах бас олон янз байна. Асуудлын мөн чанарыг хараад дуугарч байгаа төлөөлөгч байгаа зарим нь би ИТХ-н төлөөлөгч учраас дуугарах ёстой гэсэн үүднээс дуугардаг. Яг мөн чанартаа нийцүүлж дуугарч байна уу гэдэг асуудал байна. Мөн тэргүүлэгч хүний зовлон байдаг. Тухайн хуралдаанаар орж байгаа асуудал маань 1-2 удаа тэргүүлэгчийн хуралдаанаар орж шүүгдэж байдаг. Миний хувьд төлөөлөгчийн нэг барих зарчим юу вэ гэхээр хуралдаанд оруулж байгаа асуудлын мөн чанарыг сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь агуулгынхаа хувьд хэрэгжилтийн хувьд гээд харах хэрэгтэй. Мөн тухайн хөтөлбөр нь 1-2 хуулийг агуулж байдаг учир хууль судлаж байж төлөөлөгч хүн өөрийн дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Түүнээс ямар ч уялдаа үндэслэлгүйгээр асуудалд хандаад бие төлөөлөгчийн хувьд эсвэл өөрийн эрх мэдлээр асуудалд хандаад эсвэл мэдэхгүй байж ярих нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зөвхөн би гэхээсээ илүү нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэдгээ харж байх. Мөн дээрээс нь сонгогчид маань ямар хүн сонгосон бэ гэдгээ харах. Ийм учраас асуудалд оролцох үг хэлж асуудлын гарцыг олж харж илүү дуугарахыг зорьж хуралдаанд оролцдог. Төлөөлөгчийн хувьд цэгцтэй төлөөлөгчийн хувьд эрх үүргээ ухамсарласан байх болов уу. Би өөрөө бас хуралдаанд байр сууриа илэрхийлэхдээ сул үг хэрэглээл эсвэл байнга оролцоод эсвэл байнга асуугаад оролцоод байхыг боддоггүй асуудлын мөн чанарыг харж байж шийдвэр нь хаашаа гарвал зохилтой вэ гэдгийг харах ёстой гэж ойлгодог.

"Булганы мэдээ" сонин

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%