Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангаж ажиллах чиглэлээр Үндсэний хэмжээний семинар хэлэлцүүлэг 2019 оны 11 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулагдаж байна.
Тус зөвлөгөөнд Төв аймгаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Батсуурь, төлөөлөгч Ц.Буманбуян, Ц.Эрдэнэбаатар болон нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Доржсүрэн нар оролцож байна.
Энэхүү семинар, зөвлөгөөн нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх нэгдсэн удирдамж танилцуулах, хэлэлцүүлэх, Жендэрийн чиглэлээр орон нутагт авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түншлэгчдийн талаар судалгаа авах, Жендэрийн асуудлаарх мэдлэг ойлголтоо бататгах, хөгжүүлэх сургалт зохион байгуулах зорилготой юм.