ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

2019-11-07

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс  “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хууль сахиулах байгууллагуудын хамтын  ажиллагааг сайжруулах нь”  зөвлөгөөнийг өнөөдөр /2019.11.06/ зохион байгууллаа.
Уг зөвлөгөөн нь Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтныг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах зорилготой бөгөөд зөвлөгөөнд аймгийн Прокурорын газар, Анхан болон давж заалдах шатны шүүх, Цагдаагийн газрын дарга, холбогдох албан тушаалтан, Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Хяналтын Прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Энхтуяа, “Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Ц.Отгондаваа нар тус тус танилцуулав.
Мөн дээрх сэдвүүдийн хүрээнд хуулийн байгууллагын төлөөллүүд санал солилцож, хамтран ажиллах зөвлөмжийг боловсруулан баталж, хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%