Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Аймгийн Прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газар, Аймгийн Эрүүл мэндийн газар, Аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн, зэрэг албаны хүмүүс иргэдэд чиг үүргийн дагуу мэдээлэл хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр “Боломжийг бүү алд” сэдвээр илтгэгч А.Нарантунгалаг илтгэл, мөн МУСТА Н.Төрбадрахын зохиол “Нэг ангийнхан” сургамжит драмын жүжгийг иргэдэд үзүүлсэн ба Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Чандмань-Илч ОНӨААТҮГ зэрэг төрийн байгууллагуудаас иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ.