ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2019-11-05

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд “Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах цахим хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа.

            Уг хэлэлцүүлэгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Энхбат болон зөвлөлийн гишүүд, аймаг дахь Цагдаагийн газрын удирдлага, Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, малчдын төлөөлөл оролцлоо.

            Хэлэлцүүлгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдан зохион байгуулсан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга,  аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга  Ц.Энхбат хэлэлцүүлгийн үеэр аймгийн хэмжээний мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутгийн түвшинд тулгамдсан асуудал, ялын бодлогод тусгуулах саналаа дэлгэрэнгүй танилцуулж ажиллалаа.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%