ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 15 дугаар хуралдаан хуралдлаа.

2019-11-05

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 15 дугаар хуралдаан ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.

Тус хуралдаанаар:-

1.Аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдааны товыг 2019 оны 12 дугаар 05-ны өдөр хуралдуулахаар тогтоов. ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар:-

-Аймгийн 2020 оны төсөв батлах тухай

-Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай

-Аймгийн ИТХ-ын тайланд дүгнэлт өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

2.Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх аймгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2020-2021 үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2018-2019 оны аймгийн төлөвлөгөөний хэрэгжилт 87.02 хувьтай байгаа бөгөөд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны улсын төлөвлөгөөг батлагдсаны дараа аймгийн төлөвлөгөөг боловсруулан тэргүүлэгчдийн хуралдаанд дахин танилцуулахаар хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

3. Аймгийн 2019 оны төсвийн Гуравдугаар улирлын гүйцэтгэл, аймгийн ИТХ-ын 2018 оны 11 дүгээр хуралдааны “Аймгийн 2019 оны төсөв батлах тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

4.Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдааны “2019 оны төсөв батлах тухай” 02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд  “Ажлын чиглэл өгөх тухай” тогтоолыг батлав.

5.Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

6.Хоршооны үйл ажиллагааг дэмжих аймгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанд дахин танилцуулах шаардлагатай гэж үзэн буцаав.

7. Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй, 40 гаруй жил ашиглалтгүй байгаа хуучин Эрчим хүчний дизель станцын барилга, түүний газар доорх халаалтын шугам, суманд төвлөрсөн халаалтын системийн угсралтын асуудлыг хэлэлцээд “Хөрөнгө шийдвэрлэх тухай” тогтоолыг батлав.          

8.Мэдээллийн технологийн парк байгуулах төсөлд санал өгөх тухай асуудлыг хэлэлцээд тус төслийг дэмжиж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд уламжлав.

9. “Хөгжлийн түүчээ- Төв аймаг -2024” аймгийн хөгжлийн хэтийн зорилтыг эрчимжүүлж  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг хангах төсөл боловсруулах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

10.Төрийн дээд одон медальд уламжлах тухай болон төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн судалгааг хэлэлцээд Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар, Төв аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа 3 иргэнийг “Алтан гадас” одонгоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.  


 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%