ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЖАРГАЛАНТ СУМЫН ӨГӨӨМӨР БАГT ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2019-11-04

“Бүтээн байгуулалт – Хөрөнгө оруулалтын жил”-ийн хүрээнд Жаргалант сумын Өгөөмөр хоёрдугаар багт 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ. Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БСУГ-ын дарга У.Даваажав болон Сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл ороцлоо. Жаргалант сумын Өгөөмөр баг нь 2000 гаруй хүн амтай. Нийт хүн амын 15 хувийг 2-5 насны хүүхэд эзэлдэг. Тус багийн цэцэрлэг анх 2006 онд 50 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд 100 хүүхдийг хүлээн авч байжээ. Цэцэрлэгийн насны хүүхдийн тоо ихэссэн тул нэмж хоёр гэр цэцэрлэг байгуулж, нийт 4 бүлэгт хуваан сургалт, хөгжлийн үйл ажиллагаагаа явуулдаг байсан тул өнгөрсөн 2018 оны Улсын төсөвт 784 сая төгрөгийн хөрөнгө тусгаснаар ийнхүү шинэхэн барилгатай болсон байна. Цэцэрлэгийн шинэ барилга нь 4 бүлэгтэй, биеийн тамир, урлаг заал зэргээс бүрдэж байгаа юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%