Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр " батлагдсан бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнд дүн шинжилгээ хийх, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахаар Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймагт ажиллаж байна. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах" зорилгоор төрийн албан хаагчдад сургалт хийж, 27 сумын эрх бүхий албан тушаалтнуудтай "ХАС, ХОМ-ыг бүргэхэд анхаарах асуудлууд, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх нь" цахим сургалтыг зохион байгуулж байна.
Орон нутгийг иргэдэд АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, олон нийтийн хяналт шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэдийн дуу хоолойг сонсох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох, иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдвээр иргэдтэй уулзалт хийх тул 2019.11.01-ний 14 цагаас иргэд хөдөлмөрчид та бүхнийг Монгол туургатан театрт хүрэлцэн ирэхийг урьж байна.