ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-10-11

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10 цаг 00 минутад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний танхимд Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хорооны зургаадугаар хуралдаан боллоо.

Хуралд ажлын хорооны дарга О.Энхтайван, гишүүд З.Болдбаатар, Д.Отгонсүрэн, Д.Бэгзцэрэн нар оролцож, 57.14 хувийн ирцтэй хуралдаж, “Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцуулах тухай”, “Тэрэлж тосгон” байгуулах асуудлыг танилцуулах тухай” гэсэн нийт 2 асуудлаар хэлэлцэж санал дүгнэлт гаргаж ажиллаа.

Хуралдаанд ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир,
ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтэн Б.Ариунхүслэн, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Болд нар оролцож асуудал танилцуулсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%