Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Удирдлагын Академи хамтран аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг 2019 оны 10-р сарын 21-23-ны өдрүүдэд Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх инситут дээр "Бодлого боловсруулалт, стратеги төлөвлөлт, төсөв санхүүгийн удирдлага" сэдэвт сургалтанд хамрууллаа.
Тус сургалтын хүрээнд "Орон нутгийн төсвийг төлөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг", "Хууль тогтоомжийн хэрэглээ", "ИТХ-аас хийх хяналт шинжилгээ үнэлгээ", "Байгаль орчин, газрын харилцаанд ИТХ болон иргэдийн оролцоо" зэрэг сэдвүүдээр хичээлүүд заагдаж сертификат олгосон юм.
Аймгийн ИТХ-ын Ажлын алба, "Тунгаамал төв" ТББ-тай хамтран 10-р сарын 23-ны өдөр "Бодлогын бичиг баримтыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлгээ хийхэд иргэдийг оролцоог сайжруулах" нь сэдэвт сургалтыг мөн зохион байгуулсан бөгөөд сургалтаар "Бодлогын баримт бичиг боловсруулахад анхаарах зарим асуудлууд", "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангах нь", "Хэрэглэгийн үнэлгээ- түүний онцлог", "Газрын төлөвлөлт, байгаль орчны үнэлгээ-иргэдийн оролцоо", "Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах арга зүй" зэрэг сэдвүүдээр сургалт хийгдлээ.