ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

TUV+2030 БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫН ФОРУМЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-23

Төв аймгийн бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэх, бизнес эрхлэгч залуучуудын эдийн засаг, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын уялдаа холбоог хангах, бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй бодлого хөтөлбөрийг сайжруулах, Төв аймгийн томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болон бизнес эрхлэгч нутгийн залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн залуус ТББ, Залуучуудын хөгжлийн төв хамтран TUV+2030 бизнес эрхлэгч залуучуудын форумыг анх удаа Төв аймгийн 100 гаруй залуусыг хамруулан Зуунмод хотноо зохион байгуулж байна.
Форумын үйл ажиллагаа хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар “Төв аймгийн нийгэм, эдийн засгийн байдал”, ХХҮГазрын дарга Д.Батцэцэг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд”, ХХААГазрын ҮХҮАлбаны дарга А.Туяажаргал “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөттэй зээлд хамрагдах боломж, нөхцөл”, Санхүүгийн зохицуулах хорооны ҮЦГ-ын дарга Б.Лхагвасүрэн “Санхүүгийн салбарын нөхцөл байдал, чиг хандлага”, “МҮХАҮТ-ийн Залуучуудын зөвлөлийн дарга С.Майцэцэг “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019” чуулганаас гарсан зөвлөмжийн танилцуулгын талаар илтгэл мэдээлэл хүргэлээ. 

Харин хоёрдугаар хэсэгт “Бизнесийн хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж, үүний үр дүнд Төв аймгийн Залуу бизнес эрхлэгчид нэгдсэн зөвлөмжийг гаргах юм. Бизнесээ эхлүүлээд хөгжүүлж байгаа залуус болон бизнес эхлүүлэх хүсэлтэй залууст нээлттэй “TUV+2030 бизнес эрхлэгч залуучуудын форум”-ыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%