“Мерит зарчимд суурилсан манлайлал” зөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа Төрийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирснээр иргэд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг авахаас гадна зөвлөгөө мэдээлэл авах, санал гомдол, хүсэлтээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой юм. Үүнд:
– Галын аюулгүй байдлын дүгнэлт олгох зөвлөмж
– Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт
– Газар эзэмших, ашиглах эрхийн баталгаажуулалт, бүртгэлжүүлэлт, барьцаа лавлагаа
– Кадастрын зургаар үйлчлэх
– Газар өмчлөх эрхийн лавлагаа
– Дахин төлөвлөлтийн талаар танилцуулга мэдээлэл
– Үйлчилгээний төлбөр хураах
– Засвар үйлчилгээтэй холбоотой санал хүлээлтийг хүлээн авах
– Цахилгааны төлбөр тооцоо хийх
– Цусны даралт
– Биеийн жингийн индекс
– Хэвлийн ЭХО
– Музейн үзмэр үзэх
– Аймгийн хэмжээнд ойрын таван жилд тэтгэвэрт гарах иргэдийн хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт зөвлөн туслах хянан шалгах үйл ажиллагаа явуулах
– Тэтгэвэр тэтгэмжийн сунгалт
– Иргэдэд лавлагаа үйлчилгээ
– Иргэний үнэмлэх дахин авалтын бүртгэл, захиалга хүлээн авах
– Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх
– Эд хөрөнгийн мэдүүлэг хүлээн авах, гарсан гэрчилгээ олгох
– Жолооны эрх сэргээх, хугацаа дууссан үнэмлэх солиулах иргэдэд зөвлөгөө өгөх
– Шинээр ажилд орохыг хүссэн иргэдийг бүртгэх зэрэг 26 байгууллагын 83 төрлийн үйлчилгээг газар дээрээс нь иргэдэд шууд үзүүлж байна.