ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАТСҮМБЭР СУМАНД 160 ХҮҮХДИЙН ШИНЭ ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2019-10-16

Төв аймгийн Батсүмбэр сум 7000 гаруй иргэнтэй, Монгол улсын томоохон сумдын нэг. Ерөнхий боловсролын сургуульд нийт 1350 хүүхэд суралцаж, дотуур байранд 280 хүүхэд хамрагдаж байгаа юм. Тэдгээр сурагчдын ая тухтай орчинд сурч, боловсрох нөхцлийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн М.Энхболд санаачлан улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 160 хүүхдийн дотуур байрыг барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тус шинэ дотуур байрыг ашиглалтад орууллаа.
Төв аймаг 2017 оноос эхлэн “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг улсын болон орон нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжлийн бодлого, стратеги, урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан баталж, энэ хүрээндээ Дөрвөн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Хүүхдэд ээлтэй дотуур байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оноос ЕБСургуулийн дэргэд шинээр 8 дотуур байрыг барьж ашиглалтад оруулснаар хүчин чадал 765 ороор нэмэгдсэн. Мөн улсын төсвийн 191.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 сумын 19 дотуур байрны зөөлөн эдлэлийг шинэчилснээр дотуур байрууд 100 хувь зөөлөн эдээр хангагдлаа. “Хүүхдэд ээлтэй дотуур байр” дэд хөтөлбөрийн хүрээнд дотуур байруудыг ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг шат дараатай хэрэгжүүлэн ажилласнаар одоогийн байдлаар энэхүү дэд хөтөлбөрийн хэрэгжилт 95 хувьтай явж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%