Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Уран жиргээ-2019” уран уншлагын аймгийн аварга шалгаруулах уралдааныг 20 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг бөгөөд хүүхэд багачуудад шилдэг зохиол бүтээлийг уншиж судлах, тэдэнд таниулах, сурталчлах, уран унших чадварыг олгох, монгол хэлний яруу тод хэллэгийн гайхамшгийг мэдрүүлэх зэрэг хүүхдийн хөгжил төлөвшлийг дэмжсэн яруу найргийн томоохон уралдааны нэг юм. Тус уралдаанд 21 сумын 81 уран уншигч хүүхдүүд оролцсон бөгөөд сургуулийн өмнөх нас ба цэцэрлэг, сургуулийн бага нас, сургуулийн дунд нас, сургуулийн ахлах нас гэсэн дөрвөн насны ангилалд шилдгүүд тодорсон юм. Үүнд:
Сургуулийн өмнөх насны ангилалд:
– Зуунмод сумын “Ирээдүй” цэцэрлэгийн Б.Буяндэлгэр
– Жаргалант сумын “Өгөөмөр” цэцэрлэгийн Б.Эрхэмбилэг
– Алтанбулаг сумын “Ирээдүй” цэцэрлэгийн Д.Мөнгөншүүдэр
Сургуулийн бага насны ангилалд:
– Зуунмод сумын ХЦ бага сургуулийн Б.Мишээл
– Алтанбулаг сумын А.Эгшиглэн
– Бүрэн сумын Э.Баяржавхлан
Сургуулийн дунд насны ангилалд:
– Баян-Өнжүүл сумын Б.Дулмаа
– Алтанбулаг сумын Т.Цэцэнбилэг
– Баянчандмань сумын Б.Хонгор
Сургуулийн ахлах насны ангилалд:
– Жаргалант сумын Э.Мянганзаяа
– Хүмүүн цогцолбор ахлах сургууль Ө.Намуунаа
– Эрдэнэ сумын О.Лхам нар тус тус эхний байруудыг эзэллээ.
Тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Улсын аварга шалгаруулах уран уншлагын “Уран жиргээ 2019” уралдаанд оролцоно.