“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс хэрэгжүүлж байгаа “Хот айлын чуулган” шинэлэг санаачлагын төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийн оролцоог хөгжүүлэх, иргэдийн хамтын ажиллагаа, бүлгээр ажиллах идэвхи санаачилгыг дэмжиж, амьдрах орчин, хүсэл, зорилго, хэрэгцээ ойролцоо хот айл, гудамж, хороололоороо нэгдэн, бүтээлч санал гаргаж, батлагдсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сумдын удирдах ажилтнуудыг чадавхижуулах, сайн туршлагуудаа солилцох сургалт, зөвлөгөөнийг 4 бүсэд зохион байгуулж байна. Сургалтыг “Тогтвортой амьжиргаа-3” төслийн АЧББ, МЕРИТ төсөл, аймгийн хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн өмчийн газар хамтран зохион байгуулж байна. Сургалтанд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, хууль эрх зүйн ажилтан оролцож байна. Энэхүү сургалтаар иргэдийн оролцоог хөгжүүлэх, ОНХС-г сум, багийн түвшинд төлөвлөх, худалдан авах ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх, ОНХС-ийн зарцуулалт,ил тод байдал, өмчийн удирдлагын хариуцлага, удирдлага мэдээлэлийн системийн ашиглалтыг сайжруулах, хяналт шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтыг зөв зохион байгуулах талаар мэдлэг, чадвар эзэмшиж, ОНХС-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах талаар нэгдсэн мэдээлэлтэй болох юм. Мөн “Хот айл”-ын чуулган төслийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, арга зүйд суралцана. 2019 оны 10 дугаар сарын 03-04 ны өдрүүдэд Баян-Өнжүүл суманд эхний удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.