ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаан хуралдлаа

2019-10-04

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14 дүгээр хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар хэлэлцэх:-

    1.“Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2024” аймгийн хэтийн зорилтын хэрэгжилтийн явцыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан санал болон нэмэлт засваруудыг хийж танилцуулахыг аймгийн Засаг даргад даалган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороо, Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо, нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, Нутгийн удирдлага хууль хяналт, гадаад харилцааны хороо, Хүний эрхийн хороодод шилжүүлэв.

2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан санал болон нэмэлт засваруудыг хийж танилцуулахыг аймгийн Засаг даргад даалган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороо, Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, Нутгийн удирдлага хууль хяналт, гадаад харилцааны хороо, Хүний эрхийн хороодод шилжүүлэв.

3. Аймгийн ИТХ-ын 2018 оны 10 дугаар хуралдааны “Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 03 дугаар тогтооолд зарим өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороонд шилжүүлэв.

Аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг Хурлын хороодод шилжүүлсэн бөгөөд Хурлын бодлогын хороод 10-р сарын 07-08-ны өдрүүдэд ажиллаж дүгнэлтээ гаргах юм.

4. Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

5. Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах журмын төслийг хэлэлцээд тус журмын төслийг боловсруулалтын түвшинг сайжруулж Тэргүүлэгчдийн хуралдаанд дахин танилцуулахаар буцаав.

6. “Нийтийн аж ахуйн талаар аймгаас баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

7. Нийгмийн салбарын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх II шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

8. Төрийн дээд, одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд  Төв аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа  иргэдийг “Монгол Улсын Хүний гавъяат эмч цол”-оор-2, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор-1, “ Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 5 тус тус шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

9. Сүм хийд байгуулах тухай хүсэлт ирүүлсэн Зуунмод сумын “Өрнөн дэлгэрэх амирлан тэгчилэн хийд”-ийн хүсэлтийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэхээр шийвдэрлэж аймгийн ИТХ-ын Хүний эрхийн хороонд шилжүүлэв.

10. Аймгийн ИТХ-ын ээлжит 14-р хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай мэдээллийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Сүм хийд байгуулах хүсэлтийн тухай” асуудлыг нэмж хэлэлцэхээр батлав.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14 дүгээр хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцснээс 4 асуудлыг Хурлын хороодод шилжүүлж, 2 тогтоол батлан, 1 асуудлыг буцааж хуралдааны 3 тэмдэглэлээр үүрэг өгөв.

 

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН

АЖЛЫН АЛБА

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%