ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МЭНДЧИЛГЭЭ

2019-10-02

Бидний ирээдүй болсон үр багачуудад боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн  мэндчилгээ  дэвшүүлье.
Дархан сумын ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш Та бүхэн маань үүрч байдаг билээ.
Дархан сумын ИТХ-аас хойч үеийг халамжлан хүмүүжүүлэгч багш нарын болон боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, боловсролын салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд бид хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэх болно.
Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн “БАГШ” таны амьдрал, ажил үйлст эрүүл энх, аз жаргал, амжилт бүртээлийн дээдийг хүсэн ерөөе.


                                                                       ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%