Олон улсын Ахмадын өдөр тохиож байгаатай холбогдуулан Төв аймгийн ИТХ, ЗДТГазар аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өнөөдрийн сайхан ирээдүйд түүчээлсэн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баярын хурлын арга хэмжээг зохион байгуулж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 09-р 12-ны өдрийн 98 дугаар тогтоолоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 40-өөс дээш жил, үүнээс Төв аймагт 20-иос доошгүй жил ажиллаж, ажиллах хугацаандаа хөдөлмөрийн өндөр бүтээл гаргаж, өөрийн мэдлэг чадвар, ажлын туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн идэвх санаачлагатай ажиллаж байгаа дараах Есөн ахмад буурлуудаа “Хөдөлмөрч манлай ахмад”-аар шалгарууллаа.
1. Баянжаргалан сумын ахмад настан Чогсомжавын Батцэсэм
2. Борнуур сумын ахмад настан Шарын Бадарч
3. Бүрэн сумын ахмад настан Даваасодномын Бүргэд
4. Заамар сумын ахмад настан Лувсангийн Пүрэвцэрэн
5. Аргалант сумын ахмад настан Дамдинсүрэнгийн Бямбаням
6. Эрдэнэсант сумын ахмад настан Бадарчингийн Мэдэхгүй
7. Мөнгөнморьт сумын ахмад настан Чойжамцын Оюунцэцэг
8. Зуунмод сумын ахмад настан Лувсанзэвэгийн Содномдаржаа
9. Зуунмод сумын ахмад настан Будын Гэрэлмаа