Нээлттэй хаалганы өдөрлөг, Алтан намар-2019 үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн хэлтэс агентлагууд болон Шарын гол сумын төрийн байгууллагууд оролцож 15 байгууллага 59 төрлийн үйлчилгээг 906 иргэнд хүргэлээ.
Алтан намар Үзэсгэлэн худалдаанд мал аж ахуйн чиглэлээр 1, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 2, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 4, өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллага тус тус оролцлоо.
Эдгээр оролцогчдоос мал аж ахуйн чиглэлээр Дархан багийн иргэн С.Батнасан шалгарсан бол хоол үйлдвэрлэлд 19 дүгээр цэцэрлэг, жижиг дунд үйлдвэрлэлд Хайрхан багийн иргэн У.Ган-Отгон, өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр Санжинт багийн малчин О.Мөнхцэцэг нар тус тус шалгарч өргөмжлөлөө гардан авлаа.
Мөн энэ үеэр соёлын төвийн уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн Политехник коллежийн албан хаагчид ая дуугаа өргөн барьсан юм.