ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН ЗАЛУУ БАГШ НАР ЧУУЛЖ БАЙНА

2019-10-01

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь баярын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, БСУГазраас “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “Дөрвөн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбарт 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа “Аймгийн залуу багш нарын зөвлөгөөн”-ийг гуравдахь жилдээ зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн 100, Сургуулийн өмнөх боловсролын 23 нийт 123 залуу багш оролцож байгаа бөгөөд энэхүү зөвлөгөөн нь хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулдаг шинэлэг санаа, арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм. Мөн сургуулийн өмнөх, суурь, бүрэн дунд боловсролын суралцахуйн удирдамж шинэчлэгдэн, сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа чухал цаг үед зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолсон. Энэ удаагийн зөвлөгөөн ур чадварын уралдаан, “Хөгжсөн багш” туршлага судлах тайлант өдөрлөг гэсэн 2 үе шаттайгаар явагдах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%