ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРУУЛЛАА

2019-09-30

Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээг албан хаагчдынхаа дунд зохион байгууллаа. Улаанбаатар хотын “Эмчийн өргөө” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар биохими, цусны шинжилгээ авч хамгийн сүүийн үеийн аппарат тоног төхөөрөмжийг ашиглан зүрхний бичлэг хийж, бамбай булчирхай, хөхний ЭХО-д харж, биоскан төхөөрөмжийг ашиглан хүний биеийн ерөнхий төлөв, 32 эрхтнийг 240 үзүүлэлтээр нарийвчлан үзэж, зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллалаа. Үзлэг оношлогоогоор хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос үүдэлтэй өвчлөл давамгайлж байсныг эмч онцолж, эрүүл амьдралын зөв дадал буюу зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй гэдгийг зөвлөж байв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%