ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

​Шарын гол сумын сурагчид ая тухтай орчинд сурч боловсрох боломжтой болжээ

2019-09-27

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь 1983 онд баригдсан. 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал, сургуулийн дээвэрт хэсэгчилсэн засварыг хийжээ. Сумын нийт өрхийн 35.6% нь төвөөсөө 2000 метрийн зайтай гэр хороололд амьдардаг бөгөөд тэдгээрийн үр хүүхэд тус сургуульд сурдаг байна. 35 жил ашиглагдаж байгаа тус сургуулийн цахилгаан, хэсэгчилсэн халаалт, цонхыг вакум болгох зайлшгүй шаардлагатай болжээ. Тиймээс Японы Засгийн газар болон Элчин сайдад сумын захиргаа, сургуулийн хамт олон төсөл бичиж илгээсэн нь ийнхүү өнөөдөр биеллээ олж байна. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль аймгийн төвөөс 60 км, сумын төвөөс 2 километр зайд байрладаг байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр сурагчдын сурах идэвх оролцоо дээшилж, хамран сургах тойргийн эцэг эхчүүд хүүхдээ эрүүл аюулгүй орчинд сургах хүсэл сонирхол нэмэгдэж, сургалтын чанарт ахиц гарчээ. Цаашид тус сумын 17 дугаар цэцэрлэгт тулгамдаж байгаа асуудалд хөрөнгө оруулалт хийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаокад цэцэрлэгийн удирдлагууд тавьсан юм. Энэхүү хүсэлтийг Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүлээн авч цаашид хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахаа илэрхийлжээ. Ингэснээр 8000 гаруй хүн амтай Шарын гол сумын сургуулийн цэцэрлэгийн тохижилт үйлчилгээ бүрэн хангагдаж хүүхэд багачууд ая тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 95
3 / 3%
3 / 3%
59 / 62%
2 / 2%
28 / 29%