Analogi 2005 on
Агаарын температур
Уур амьсгалын дундаж нь нутгийн зүүн хойд хэсгээр -2...-4 градус , бусад нутгаар -1....+2 градус байдаг.
Энэ сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
Дулаарах үе: Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёр ба гуравдугаар 10 хоногийн дунд үеэр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.
Сэрүүсэх үе: Нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
Хүйтрэх үе: Гуравдугаар арав хоногийн сүүлчээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Хур тунадас
Уур амьсгалын дундаж нь нутгийн зүүн хойд хэсгээр 9-12 мм, бусад нутгаар 3-8 мм хур тунадас ордог.
Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.
Cалхи
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Зөвлөмж
2019 оны 10 дугаар сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур баруун өмнөд хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим, нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр үе үе хүчтэй салхилж, зарим үед цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхаарч, түүнчлэн цаг агаар тогтуун байх үеийг ашиглан цаг үеийн ажлууд болох тариа, ногоо хураах, хадлан тэжээл болон өвлийн бэлтгэл ажлуудыг хийхдээ цаг агаарын 1, 5, 7, 10 хоногуудын урьдчилсан мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.