1. УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД
Улс төрийн хилс хэрэгт шүүх болон тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр ял шийтгүүлсэн хүмүүст холбогдох гомдлыг
2. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАРТ
Улс төрийн хилс хэргээр ял шийтгэгдээгүй боловч баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох гомдлыг
3. ТУХАЙН ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙГУУЛЛАГЫН ОРШИН БАЙСАН БУЮУ ОРШИН БАЙГАА НУТАГ ДЭВСГЭРИЙГ ХАРЬЯАЛАХ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэр /цаашид “захиргааны шийдвэр” гэх/-ээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст холбогдох гомдлыг
Жич: Цагаатгуулах тухай гомдол тус бүр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг тул дээрх материалыг бүрдүүлж эхлэхээсээ өмнө Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс /Засгийн газрын 11 дүгээр байрны 602 тоот/-т хандах болон 51-261725, 51-266298 утсаар холбогдоно уу.