ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ҮЙЛ ЯВЦ

2019-09-19

 “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 3 дугаар бүлэгт "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор" олгох тухай тодорхой заасан байдаг. Үүний 16 дугаар зүйлд заасанчлан нөхөн олговор нь дараах дараалалтай байна.

1. Тус хуулийн 10 дугаар зүйлд заасан нөхөх олговор авах эрх бүхий хүн нөхөх олговор олгож өгөхийг хүссэн өргөдлөө байнга оршин суугаа сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасагт гаргана. Уг өргөдөлд хэлмэгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай болон түүнд нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэрийн хуулбарыг хавсаргана.

2. Сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасаг өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөх олговрыг тухайн хүнд олгох бөгөөд тэргүүн ээлжинд 60 буюу түүнээс дээш настай болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст тус тус олгоно.

3. Нөхөх олговрыг тус хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст тэгш хувааж олгох боловч тэдний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу аль нэгэнд нь олгож болно.

Жич:
1. Нөхөх олговор олгоход ямар нэгэн татвар, хураамж авахгүй.
2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй:
- улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө;
- хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран;
- хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд;
- энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%