ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НӨХӨН ОЛГОВОР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2019-09-19

1. ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа /хэлмэгдэгчтэй холбогдолтой/
- Цагаатгасан магадлал, тогтоолын хуулбар /хэлмэгдэгчтэй холбогдолтой/

2. ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВААС

- Хүн амын 1927, 1929, 1933, 1944, 1947, 1956, 1989 онуудын тооллого /хэлмэгдэгч болон хэлмэгдэгчтэй холбогдолтой онуудын тооллого/

3. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС

- 1 дүгээр маягтын лавлагаа буюу ХААТР-1 /нэхэмжлэгчтэй холбогдолтой/
- Нас барсны лавлагаа /шаардлагатай тохиолдолд/

4. ОРШИН СУУГАА ХОРОО /БАГ/-ООС

- Оршин суугаа хороо /баг/-ын Засаг даргын тодорхойлолт /нэхэмжлэгчийн харьяаллын дагуу/

5. НЭХЭМЖЛЭГЧ ИРГЭНЭЭС

- Иргэний үнэмлэх /нэхэмжлэгчийн харьяаллын дагуу/
- Хэлцэл /шаардлагатай тохиолдолд/

Жич: Нөхөх олговрын бүрдүүлбэр материал бүрдүүлж байгаа нэхэмжлэгчдийн мэдээлэл харилцан адилгүй байдаг тул дээрх материалыг бүрдүүлж эхлэхээсээ өмнө Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс /Засгийн газрын 11 дүгээр байрны 602 тоот/-т хандах болон 51-261725, 51-266298 утсаар холбогдоно уу


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%