Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 76 дугаар
тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлд 2 гишүүнийг томилсон бөгөөд
тус зөвлөл 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн
зөвлөлийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн эхний
хагас жилийн тайланг хэлэлцүүлж ажилласан байна.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний зөвлөл” нь аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд 2019.09.06-ний өдөр хуралдаж тус хуралдаанаар иргэний зөвлөлд шинээр томилогдсон 2 гишүүнд иргэний зөвлөлийн чиг үүрэг болон ажил
үүргийн хуваарийг танилцуулан ажилласнаас гадна Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлөөс ирүүлсэн чиглэл, Иргэний
зөвлөлийн 2019 оны төвлөгөөт ажлуудыг эрчимжүүлэх талаар гишүүдэд үүрэг өгч
ажилласан байна.
Мөн сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, иргэдээс гарсан
саналыг хэлэлцэж аймгийн 2020 оны төлөвлөгөөнний
төсөлд тусгах саналуудыг нэгтгэж аймгийн ИТХ, Засаг
даргад албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.