ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “ХҮҮХДИЙН СПОРТЫН VI НААДАМ”-ААС 18 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019-09-16

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн уралдаанд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх зорилгоор Хүүхдийн спортын VI наадмыг “Ирээдүй рүү тэмүүлж мөрөөдлөө хуваалцъя” уриан дор зохион байгууллаа. “Азийн хүүхдүүд 2020” олон улсын хүүхдийн спортын VII наадамд оролцох Монголын тамирчдыг бэлтгэх зорилго бүхий уг тэмцээнийг анх 1999 онд зохион байгуулж байсан бөгөөд энэхүү наадмаас одоогийн олимп, тив дэлхийн олон алдартнууд төрсөн гарсан түүхтэй. Цар хүрээний хувьд Монголын хүүхдийн олимп гэж нэрлэгдэх тус наадамд Төв аймгаас спортын 23 төрөлд өсвөрийн 262 тамирчин, 23 багш дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 18 алтан медаль, 9 мөнгөн медаль, 24 хүрэл медаль хүртэж, багийн нэгдсэн дүнгээр Гуравдугаар байрт шалгарлаа. Мөн Төв аймгийн БТСГазар нь орон нутагт зохион байгуулсан ажлаараа гуравдугаар байрт шалгарсан бол Эрдэнэ сумын ЕБСургууль Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБСургуулиудийг тэргүүлсэн амжилтыг үзүүллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%