тар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярыг угтаж Заамар сумын малчид, тариаланчидын дунд өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулжээ. Нийт 300 гаруй иргэд оролцсон уг үйл ажиллагааны үеэр сумын ЭМТөвийн эмч нарын бүрэлдэхүүн ажилчид, малчид, тариаланчдад эмнэлгийн үзлэг оношилгоо хийсэн бол малчдын зүгээс цагаан идээ болон сур, суран эдлэлийн худалдааг дэлгэсэн байна.
Мөн хурдан дааганы уралдаан, хүчит бөхийн барилдааныг зохион байгуулсан бөгөөд волейбол, ширээний теннис, цагираг шидэх зэрэг спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ.