Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Төв аймгийн салбар комиссоос жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэсээр ирсэн. Энэ жил Зуунмод сумын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисстой хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн аймгийн төвд ажиллаж, амьдарч байгаа үр хүүхдүүд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан шашны ном хурууллаа.