ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЛАА

2019-09-10

Монгол улс “Соёл урлагийн ажилтны баярын өдөр”-ийг 1993 оноос тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ 26 дахь жилтэйгээ золгож байна. Тэгвэл манай аймгийн хувьд уг баярыг 3 дахь жилдээ тэмлэглэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал санаачилгаар илүү өргөн хүрээнд буюу анх удаа аймгийнхаа 29 соёл, урлагийн байгууллагын нийт 200 орчим албан хаагчдыг оролцуулан тэмдэглэн өнгөрүүллээ. Олон улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулсан уг арга хэмжээ өглөөний хөгжимт дасгал, сургалтын үйл ажиллагаагаар эхэлсэн бол “Баярын хурал”-ын үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм.
Баярын хуралд Засаг даргын орлогч Ч. Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд, Төв аймгийн Баян сумын уугуул, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Баян сумын уугуул кино найруулагч, Монгол улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Лүн сумын уугуул Монгол улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Монгол улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд болон Төв аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага болон 27 сумын Соёлын төвийн ажилтан, албан хаагчид оролцлоо. Эх орныхоо урлаг соёлын үндсийг тарилцаж, амьдралынхаа турш тасралтгүй хөгжүүлж хойч үедээ уламжлан өвлүүлж яваа Төв нутгаас төрөн гарсан ахмад уран бүтээлчид өөрсдийн амьдралын түүхээс хуваалцан сургамж сургаалиа хайрлаж, хөгжилтэй яриа өрнүүлсэн юм. “Соёл урлагийн ажилтны өдөр-2019” хүндэтгэлийн арга хэмжээ Баярын хурлын үеэр улс эх орныхоо нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлан ажилласан эрхэм уран бүтээлчид, соёл урлагийн байгууллагын ажилтан, албан хаагчдад шагнал гардууллаа.
Монгол улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр:
– “Монгол туургатан” театрын жүжигчин Т.Энэрэл
– Сүмбэр сумын Соёлын төвийн номын санч Ч.Шоовдор
– Аймгийн БСУГ-ын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтогтох нарыг шагнасан бол БСШУСЯамны “Жуух бичиг”-ээр таван уран бүтээлч, аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр дөрвөн уран бүтээлч, Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр дөрвөн уран бүтээлч, Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр нэг уран бүтээлч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” шагналаар аймгийн ГБХЗХГазрын дэргэдэх “Хөх эгшиглэн” чуулгын багш, МУСТА Ж.Сандаг, ГБХЗХГазрын “Хүүхдийн төлөө” медалиар хоёр уран бүтээлчийг шагнасан юм.
Мөн 2019 онд үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан тэргүүлсэн Алтанбулаг сумын Соёлын төв, дэд байрт шалгарсан Эрдэнэ сумын Соёлын төвийн хамт олонд хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%