ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-УДИРДАХУЙН ШИНЭЛЭГ ХАНДЛАГА” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-09-10

Төв аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГазраас санаачлан “Соёл урлагийн ажилтны өдөр-2019” арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагууд болох “Монгол туургатан” театр, музей, 27 сумын “Соёлын төв”, Нийтийн номын сангийн удирдлагууд, 200 орчим ажилтан, албан хаагчдад зориулан “Соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-Удирдахуйн шинэлэг хандлага” сэдэвт сургалтын арга хэмжээг зохион байгууллаа. БСШУСЯамны сайд Ё.Баатарбилэгийн соёлын байгууллагуудын ажилтан албан хаагчдад ирүүлсэн мэндчилгээг БСШУСЯамны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоо уламжилснаар сургалтын үйл ажиллагаа эхэлсэн.
Үүний дараа СУИС-ын “Соёлын сургууль”-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч, Доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгс “Соёл, урлагийн байгууллагын тогтвортой хөгжлийг менежментийн тогтолцоогоор дэмжих нь” сэдвээр, “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн ажилтан Ц.Буманбуян “ОНХСангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Соёлын байгууллагуудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр, ХАБ-ын мэргэшсэн ажилтны үндэсний нийгэмлэгийн тэргүүн, Доктор Д.Довдонбалжир “Соёл урлагийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгуулсан бөгөөд аймгийн БСУГазрын дарга У.Даваажав “Соёлын төв-Чанартай үйлчилгээ IV” улсын уралдааны болзлыг танилцуулсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%