Төвийн бүсийн аймгуудын
ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн 9 дүгээр
сарын 4-7-ны өдрүүдэд Дархан-уул аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
“Нутгийн өөрөө удирдах
байгууллагын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-д
төвийн бүс болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь,
Говьсүмбэр зэрэг 7 аймгаас 70 гаруй хүн оролцсон.
Тус зөвлөгөөнийг 2013
оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд Энэ удаагийн
зөвлөгөөнөөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”,
“Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн төсөл”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой байсан юм.
Тус зөвлөгөөн хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах
зөвлөх М.Үнэнбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон
нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Засгийн газрын ахлах референт, П.Энхсайхан, “Монгол улсын төлөөллийн байгууллагыг
бэхжүүлэх нь” төслийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан М.Мягмаргармаа нар оролцож аймгуудын саналыг сонсож, УИХ болон Засгийн газрын түвшинд хүргэхээ
илэрхийллээ.
Энэ үеэр Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох
тухай илтгэлүүд тавигдаж, оролцогч аймгуудаас санал зөвлөмжүүдийг гаргасан юм.
Төвийн бүсийн аймгуудын ИТХ-уудын Ажлын албаны уулзалт зөвлөгөөнд оролцогсод 2017 оны
Монгол Улсын "Шилдэг аймаг", 2018 онд Монгол Улсын “Тэргүүний
аймаг”-аар шалгарсан Дархан -Уул аймгийн Дархан хотын бүтээн
байгуулалт болон 47 жилийн түүхтэй “Дархан Нэхий” ХК-ийн үйл
ажиллагаатай танилцлаа.
Төв
бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын уулзалт зөвлөгөөнд уламжлал
болгон зохион байгуулагддаг тэмцээнүүдэд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Ажлын албаны хамт олон амжилттай оролцож
нийлбэр дүнгээр Тэргүүн байр эзлэн алтан медаль авч “Шилжин явах цом”-ыг 3 дахь
удаагаа авлаа.