Аймгийн хэмжээнд үйл ажиллгаа явуулдаг 4
МСҮТөвийн нэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Эрдэнэ МСҮТ нь Архуст
дахь улсын сангийн аж ахуйг түшиглэн “Сургууль комбинат” байгуулах тухай
МАХНамын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1955 оны
аравдугаар сарын 03-ны өдөр байгуулагджээ. Эдүгээ 64 дэх жилийнхээ хичээлийн
жилийн нээлтээ хийж байгаа тус төвд 12 мэргэжлээр 350 оюутан суралцаж байна.
Өнгөрсөн жилүүдэд гадаад харилцаа ихээхэн хөгжиж БНСУ, БНЧУ, БНХАУ-ын
ӨМӨЗОронтой хөрөнгө оруулалт, багш, сурагч солилцоо зэрэг асуудлаар хамтран
ажиллаж, сүү сүүн бүтээгдэхүүний ангийг нээжээ. Цаашдаа үйл ажиллагаагаа
өргөжүүлэн “Мах бэлтгэх үйлдвэрийн ажилтан”-ы ангийг шинээр нээхээр ажиллаж
байгаа аж.