УИХ-ын гишүүн М.Энхболд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Төв аймгийн “Хүмүүн цогцолбор” сургуулийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд оролцож, Төв аймгийн боловсролын салбарын хамт олон болон нийт багш, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр, энэ хичээлийн жил өмнөх жилүүдээс онцлогтой, улс орон даяар боловсролын салбарын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг өрнүүн их ажил амжуулсан амжилт, бүтээл арвинтай жил болж байна.
Өнгөрсөн гурван жилийн дотор улсын хэмжээнд 48 Ерөнхий боловсролын сургууль, 93 цэцэрлэг баригдсанаас манай аймагт 5 дунд сургууль, 10 цэцэрлэг, 7 дотуур байр, 4 соёл, спортын төв ашиглаглалтанд орсон нь хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын сурч, хүмүүжих орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр ихээхэн амжилттай бүтээн байгуулалтууд боллоо.
2019 онд УИХ-аас “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг батлаж, 2020 оны 9 сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. Энэ хууль хэрэгжсэнээр 2020 оноос 1-5 дугаар ангийн хүүхдүүд, 2021 оноос 1-8 дугаар ангийн хүүхдүүд, 2022 оноос 1-12 ангийн хүүхдүүд чанартай халуун хоол сургууль дээрээ идэх боломж бүрдэж, цаашлаад сурагчдын эрүүл мэнд, сургалтын чанар сайжрах орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.
УИХ-ын гишүүн М.Энхболд шинээр 1 дүгээр ангид элсэн суралцаж буй багачууд болон бүх сурагчид, багш нарт арвин их амжилт бүтээлийг хүсэн ерөөгөөд дотуур байрны техник хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмжүүдийг "Хүмүүн цогцолбор" сургуулийн захирал н.Эрдэнэцэцэгт гардуулан өглөө.