ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГУУДЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2019-09-02

БНХАУ-ын Жилинь мужид 2019 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 12 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, экспод Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Цэрэнбат, Н.Дэлгэржаргал, ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Цолмон /орчуулагч/ нар амжилттай оролцоод ирлээ. Уулзалтын эхний өдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр Жилинь мужийн намын хорооны дарга Баянчулуу, Жилинь мужийн намын хорооны дэд дарга, Засаг дарга Жин Жүньхай нар Монгол улсын Төв аймаг, Дархан-Уул аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан эдийн засаг, худалдаа болон аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Жилинь мужийн удирдлагуудын зүгээс аймгийн Засаг даргад мэндчилгээ дэвшүүлж, Төв аймгаас хөндөж тавих асуудал бүрийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. 
Наймдугаар сарын 22-ны өдөр буюу уулзалтын хоёр дахь өдөр Зүүн Хойд Азийн Бүс нутгийн дугуй ширээний хурлыг зохион байгуулсан ба хуралд БНХАУ-ын Жилинь, Хармөрөн, БНАСАУ-ын Хамгён муж, Луошянь тусгай хот, Япон улсын Акита, Шимане, Нагасаки, Мияаги, Тоттори, БНСУ-ын Кангвон, Кёнги, Кёнсаннам, Кёнсанбук, Чунчённам мужууд болон Монгол улсын Дархан-Уул аймаг, Төв аймаг, ОХУ-ын Алтайн хязгаар, Амур муж, Красноярск хязгаар, Эрхүү муж, Приморийн хязгаар, Хабаровск хязгаарын нутгийн захиргааны удирдлагууд оролцжээ. Хурлын хүрээнд оролцогч талууд “Харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг өргөжүүлж, Зүүн Хойд Азийн гэрэлт ирээдүйг бий болгох” сэдвийн хүрээнд илтгэл мэдээллээ танилцуулсан байна. Төв аймгийн хувьд бусад улсын муж, аймгуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааны төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, бизнесийн салбарын түншлэл, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татах чиглэлд тодорхой төслүүдийн талаархи мэдээллийг хүргэсэн бөгөөд тэдгээрт хамтран ажиллах боломжийг олгох, мужуудын онцлох бүтээгдэхүүнийг борлуулах дистрибьютер компани, худалдааны төвийг нээж ажиллуулах, Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсон болон түүхэн дурсгалт Манзушрийн “Соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор”-ын төсөлд хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлыг хөндсөн байна.
Уулзалтын сүүлийн өдөр 12 дахь удаагийн Хятад-Зүүн Хойд Азийн экспоны нээлтийн ажиллагаа болон 10 дахь удаагийн Зүүн Хойд Азийн бүс нутгуудийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан бөгөөд Зүүн Хойд Азийн бүс нутгуудийн болон Европ тивийн улс орнуудын удирдлагууд, шилдэг 500 байгууллагын 1200 төлөөлөгч оролцжээ. Энэхүү уулзалтад БНХАУ-ын Шадар сайд Хү Чүнхуа биечлэн оролцож, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпины баярын захидлыг уншиж танилцуулсан байна.
Уулзалтын үр дүнд оролцогч талууд Зүүн Хойд Азийн бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтын хүчээр эрчимжүүлж ажиллахаар харилцан зөвшилцөлд хүрчээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%