Өнөөдөр “Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болж байна.
Сайншанд сумын 3-р сургууль, 12-р цэцэрлэг мөн Хараацай цэцэрлэгийн нээлтэд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр болон тус тойргоос сонгогдон гарсан төлөөлөгчид, Сайншанд сумын ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа нар оролцож багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж цаашдын хичээл сурлага, спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөлөө.
БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй СӨБ-ийг жигд хүртээмжтэй олгох зорилтын хүрээнд Хүүхдийн эрүүл аюулгүй ая тухтай орчинд сурч хөгжих хөдөлгөөн эрүүл мэндийн кабинет тохижуулахад дэмжлэг үзүүлсэнд талархаж 12-р цэцэрлэгийн хамт олноос Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаярт талархал хадгалуулав.
Нийт багш ажилчид, оюутан залуус, сурагч хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Эрдмийн цагаан зам нь дардан байх болтугай
САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ