Аймгийн гэмт хэргээс урьчдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “ Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон “ 2 сарын аяныг зарласан. Аяны хүрээнд ЕБС, их дээд сургууль, аж ахуй нэгж байгууллага, баг хамт олныг шалгаруулна. Аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн аймгийн хууль зүйн хэлтсийн дарга Л. Алтанчимэг, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Хонгор сумын ИТХ-ын дарга Д. Гантулга, Орхон сумын ИТХ-ын дарга О. Нямдаваа нар тус суман ажиллав. Дархан уул аймгийн Шарын гол сум аяны хүрээнд төлөвлөгөө, удирдамж батлуулан графикийн дагуу олон талт ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал: Сургууль цэцэрлэг, аж ахуй нэгжүүдэд аяны туг дэвтрийг аялуулж, хэвтээ ба босоо тэнхлэгийн замын тэмдэг , тэмдэглэгээ, аж ахуй нэгжүүдийг камерийн систем нэвтрүүлэх чиглэлээр ажилласан гэдгийг тус сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн танилцуулав. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон хоёр сарын аяны туршид 12 ажил төлөвлөж биелэлт нь 92 хувьтай гэдгийг танилцууллаа.