ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МАНЗУШРИ ХИЙДИЙГ ТҮШИГЛЭН СОЁЛ, ШАШИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ЭЦСИЙН БАЙДЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-23

Манзушрийн хийдийн туурин дээр баригдах “Манзушри” соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлтийн ажиллагаа “Монголын архитекторчдын холбоо”-ны хурлын танхимд боллоо. Уг үйл ажиллагаанд төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн, “Манзушри хутагт” сангийн тэргүүн М.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Бурхан шашинтны төв “Гандантэгчинлэн” хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцож, үг хэлсэн юм. 
300 гаруй жилийн түүхтэй “Манзушри” хийдийг сэргээн засварлаж, томоохон цогцолбор байгуулах техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг гаргахад нийт есөн баг хамтран 2018 оны есдүгээр сард хээрийн судалгааны ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр уг хийдийн төсөл эцсийн байдлаар бэлэн болж байгаа нь энэ юм. Төслийн хүрээнд “Манзушри” хийд орчмын бүс нутгийг “Ариун орон”, “Урлахуйн орон”, “Эрдэм дэлгэрүүлэх орон” гэсэн гурван хэсэгт хуваан хөгжүүлэх ба аялал жуулчлалын төв болон байгалийн түүхийн музей, задгай театр, шашны сургууль, зочид буудал, уран дархчуудын олон улсын томоохон төвийг барьж байгуулах аж. Дээрх төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор төсвийг бүрдүүлж, 2025 он гэхэд ашиглалтад оруулна гэсэн техник, эдийн засгийн үндэслэлтэй судалгааг гаргасан байна. Түүнчлэн төслийн хүрээнд агаарын зам буюу “Cable car” үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь “Манзушри цогцолбор”-ын бусад аялал жуулчлалын төвүүдээс ялгарах онцлогт тулгуурласан төлөвлөлт гэдгийг онцолсон. Өдөртөө 5000 орчим хүн хүлээн авах хүчин чадал бүхий агаарын замыг бий болгосноор “Манзушри цогцолбор”-оос “Цэцээ гүн”-ий оргил хүртэл ердөө 13 минутыг зарцуулах юм. 
Жилдээ 1.3 сая жуулчин хүлээн авах хүчин чадал бүхий “Манзушри цогцолбор”-ыг байгуулснаар олон улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг бий болж, үүнийгээ дагаад улс, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд онцолж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%