ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЛҮН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

2019-08-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 85 дугаар тогтоолоор Лүн сумын Эрүүл мэндийн төвийг ахмад дайчин Т.Чойндонгийн нэрэмжит болгосон бөгөөд 8 дугаар сарын 3-4-ий өдрүүдэд Лүн сумын Эрүүл мэндийн төв түүхт 95 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Лүн сумын эмнэлэг нь Төв аймгийн орчин цагийн эмнэлэгийн байгууллагын эхлэл болсон түүхтэй. Богд хан уулын аймаг байгуулагдсаны дараа Эрүүлийг хамгаалах яамны 1924 оны 9 дүгээр сарын 27-ны анхдугаар хуралдаанаар эмч бөгөөд тахилчын орон тоог батлуулж ажиллаж байв. 1925 онд БНМАУ-ын Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор Европ эмнэлэгийг байгуулан бага эмч 1, сувилагч 2, санитар 1 орон тоотой байгулж байжээ. 1932 оны 12 дугаар сараас эхлэн сумын эмнэлэг болон өргөжиж Орос их эмч Гольдбергээс анхны Монгол бага эмч Т.Чойндон, Их эмч Дэмбэрэл, Гончигсүрэн, МУ-ын хүний гавъяат эмч доктор профессор, Н.Гэндэнжамц, МУ-ын ардын болон хүний гавъяат эмч шинжлэх ухааны доктор профессор Ч.Долгор, МУ-ын гавъяат эмч П.Бумбага, Н.Самдан, Б.Алтангэрэл нар ажиллаж байв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%