Сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, ГХУССЗөвлөл, Залуучуудын холбоо хамтран "Эх нутгаа хайрлацгаая" түүх соёлын дурсгалт газартай танилцах аялалыг 2019 оны 08-р сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Аялалаар олж авсан мэдлэгээ бататгах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, авъяас чадвараа сорих зорилгоор зохион байгуулсан АХА, "Миний нутаг сайхан" шүлгийн уралдаан, Волейболын тэмцээнд Т.Бат-Эрдэнэ /АХА/, Т.Бархасмаа /шүлэг/, Б.Өлзийням ахлагч /волейвол/-тай багууд 1-р байрыг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.