ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН ШИЛДГҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-08-01

Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Төв нутгийн нэрийг өргөн, 40 сумнаас 39 онож түрүүлэн Монгол Улсын “Мэргэн” цол хүртсэн Зуунмод сумын иргэн Э.Цогбаяр, Өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж 7 давж түрүүлэн Монгол Улсын “Шонхор” цол хүртсэн Заамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Ган-Эрдэнэ, мөн амжилттай барилдан 4 давж шөвгийн 8-д үлдсэн сурагч Н.Нямдаваа, Батсүмбэр сумын сурагч Н.Баттулга, Хурдан морины уралдаанд 1 түрүү, 4 айраг, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд азарга түрүүлгэсэн Баян сумын уяач Б.Нямжав, шүдлэн насанд түрүү хүртсэн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаяр нарт Аргалант суманд зохион байгуулагдсан “Төв түмний цэнгэл” баяр наадмын үеэр аймгийн ИТХ болон Засаг даргаас хүндэтгэл үзүүллээ. Аймгийн удирдлагууд “Монгол Улсын мэргэн” Э.Цогбаярт үндэсний сурын харваагаар өндөр амжилт үзүүлснийг үнэлж Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, цаашид бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийх нөхцөл боломжоор хангаж, спортын улам их амжилт гаргахад дэмжлэг үзүүлж ажиллахаа шинэхэн Улсын мэргэндээ хэлж амжилт хүслээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%