ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Төв түмний цэнгэл” баяр наадмын шагайн харвааны Тэргүүн байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай харваачид манлайллаа

2019-07-31

Монголын үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн “Төв түмний цэнгэл” баяр наадмын шагайн харвааны Тэргүүн байрт МУҮДМ Ц.Энхбат ахлагчтай Баянцагаан сумын баг, Дэд байрт н.Мөнхзориг ахлагчтай Заамар сумын баг, Гутгаар байрт Аймгийн гоц мэргэн Б.Энхсайхан ахлагчтай Өндөрширээт сумын баг тус тус шалгарлаа. Манай аймаг бол төв халхын шагайн харвааны түүхэн уламжлалтай, халх даяараа нэрд гарсан мэргэн харваачдын өлгий нутаг юм. Манай аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бадын бөөрийн тойром 411 жилийн түүхтэй. Мөн Баянзүрхийн Хонхор нуурын тойром, Баян-Өнжүүл суманд Сөдөтийн тойром, Баянцагаан суманд Өлзийт нуурын тойром зэрэг тойром харваагаа одоо ч уламжлуулан зохион байгуулж байна.
Төв аймгийн Шагайн харвааны холбоо нь1996 онд Монголын шагайн харвааны холбооны салбар холбоо болон байгуулагдаж, аймаг орон нутагтаа шагай харвааны спортыг өргөжүүлэн, хөгжүүлж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
Төв аймгаас Монгол улсын Үлэмж Дархан Мэргэн харваачид:
1. Г.Чулуунбямба МУ-ын үлэмж дархан мэргэн /Дэлгэрхаан/
2. Ц.Энхбат МУ-ын үлэмж дархан мэргэн /Баянцагаан/
3. Х.Эрдэнэ-Очир МУ-ын үлэмж дархан мэргэн /Баянчандмань/
4. С.Сүхээ МУ-ын үлэмж дархан мэргэн /Эрдэнэ/
5. Г.Эрдэнэбаатар МУ-ын үлэмж дархан мэргэн /Баянжаргалан/
6. Л.Бямбажаргал МУ-ын үлэмж дархан мэргэн /Баянцагаан/
7. Ш.Отгонбаатар МУ-ын үлэмж дархан мэргэн /Баянцагаан/
8. Ц.Батчулуун МУ-ын үлэмж дархан мэргэн /Баянцагаан/
9. Г.Баянмөнх МУ-ын үлэмж дархан мэргэн /Баянжаргалан/
10. Х.Батбаатар МУ-ын үлэмж дархан мэргэн /Дэлгэрхаан/
11. Б.Даваа МУ-ын үлэмж дархан мэргэн /Бүрэн/

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%