ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН БҮС НУТГУУДЫН ЗАСАГ ЗАХИРГААДЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ, 24 ДЭХ УДААГИЙН “САММИТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-07-30

Монгол улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори мужуудын хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, 24 дэх удаагийн “Саммит-2019”-ыг Төв аймаг эх орондоо хүлээн авч бүс нутгуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөжин хөгжих шинэ боломжуудыг бий болгох зорилгоор “Зүүн Хойд Азийн орнуудын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь” сэдвийн дор зохион байгуулж байна.
24 дэх удаагийн “Саммит-2019”-д Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БНСУ-ын Ганвон мужийн Дэд Захирагч ноён Чон Ман Хо, Япон улсын Тоттори мужийн Дэд Захирагч ноён Нагова Сатоши, БНХАУ-ын Жилинь мужийн Засгийн газрын Дэд нарийн бичгийн дарга ноён Занг Kайминг, ОХУ-ын Приморийн хязгаарын Гадаад харилцааны газрын дарга ноён Старичков Алексей Юрьевич тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ “Манай аймаг хөдөө аж ахуйн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ноос, ноолуур, арьс шир, мах, газар тариалангийн бүтээгдэхүүнийг өндөр технологиор боловсруулж, экспортлох бодлого барьж ажилласнаар тодорхой ахиц гарсаар байна. Тухайлбал хонины ноосыг боловсруулж, ноосон пальто үйлдвэрлэн Унгар улсад, Мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж БНХАУ, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад, Гурвалжин будааг Япон улсад, Чацарганы гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг Америк, Солонгос, Хятад, Тайвань, Герман, Япон улсад экспортолж байна. 
Бид гадаадын улс оронд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, экспортлон гаргахаас гадна гадны сайн технологи, хөрөнгө оруулалт татаж хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Зөвхөн бараа бүтээгдэхүүн солилцохоос гадна удаан хугацааны тогтвортой бизнесийг бий болгох чиглэлд илүү анхаарч байна. Манай аймгийн төвөөс 10 гаруй км-ийн зайд жилд 3,0 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орж, шинэ хот, үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр ложистикийн сүлжээ хурдацтай хөгжих боломж бүрдлээ. 
Монгол улс, Монголын түүх соёл, байгалийн үзэсгэлэн, нүүдлийн соёл иргэншлийг үзэж сонирхохоор Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байна. Жуулчдын эрэлт, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоор зорьж ажиллаж байна. Олон улсын нисэх онгоцны буудал манай аймгийн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа давуу талаа ашиглан Буддын шашин соёлын түүхт газраа түшиглэн “Соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор”-ыг Төв аймгийн төв Зуунмод хотоос 7 км зайд орших Богд Хан уулын өвөрт байгуулахаар ажиллаж байна.” хэмээн онцоллоо.
Бүс нутгууд 1995 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн ба дээд хэмжээний уулзалт “Саммит” жил бүр зохион байгуулагддаг бөгөөд үндсэн хуралдаанаас гадна Эдийн засгийн зөвлөл, Байгаль орчин хамгаалах зөвлөл, Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбар хуралдаанууд мөн 5 мужийн зураачдын үзэсгэлэн гардгаараа онцлогтой. Дараа жилийн Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, “Саммит”-ыг БНСУ-ын Кангвон муж зохион байгуулах юм. Арга хэмжээний үеэр Төв аймгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулж байна. Зочид төлөөлөгчид 8 дугаар сарын 30-ны өдөр Монголын үндэсний өв соёл уламжлалыг харуулсан “Төв түмний цэнгэл” баяр наадамтай танилцсанаар арга хэмжээ өндөрлөх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%