ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ТӨВД ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР БАРИГДАЖ БУЙ БАРИЛГУУДЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2019-07-26

Аймгийн  ИТХ-ын дарга Х.Сугир болон холбогдох албаны хүмүүс аймгийн хэмжээнд баригдаж буй барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Өмнөговь аймаг 2019 оныг салбарын хүрээнд Соёлыг дэмжих жил болгон зарлаж олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн дотор аймгийн Театр, Музейн барилгуудыг шинээр барьж байгаа бөгөөд уг барилгууд одоогийн байдлаар аль аль нь 60 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Харин аймгийн ИТХ-аас 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор энэ онд хөдөө аж ахуйн салбарт 11.2 тэрбум төгрөгийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Даланзадгад суманд мах боловсруулах үйлдвэр, төмс, хүнсний ногооны механикжсан зоорь зэргийг барьж ашиглалтад оруулахаар болж махны үйлдвэрийн ажил хэвийн явагдаж байна. Түүнчлэн шинээр дахин төлөвлөлтөд орж буй барилга, Спортын ордны барилга, БОЭТ-ийн гадна тохижилт, засвар, шинээр ашиглалтад орох цэвэрлэх байгууламж зэрэг барилга, байгууламжуудын ажлын явцтай танилцаж санал хүсэлтийг сонслоо. Аймгийн төвд баригдаж буй барилга байгууламжийн ажлуудад аймаг орон нутгийн зүгээс гарсан хүндрэл бэрхшээлтэй зүйл байхгүй бөгөөд  ажиллах хүчний тооноос хамаарч зарим барилгын ажил удаашрах хандлага ажиглагдаж байгаад анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компаниудад үүрэг болголоо. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа барилгын ажлуудын явцын талаар мэдээлэл бэлтгэн танилцуулахыг ГХБХБГ-ын газрын дарга Ю.Энхтуяад чиглэл болголоо. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%