Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Лүн сумын 2 малчин залууг хамруулжээ. Тухайлбал тус сумын 2-р багийн малчин Э.Хос-Эрдэнэд Ц.Ганболдоос 100 толгой мал, 3-р багийн малчин Э.Баянмөнхөд 1-р багийн малчин Н.Батболдоос 102 толгой мал тус бүр 4-5 сая төгрөгөөр худалдан авч өгсөн байна.