Аймгийн Засаг даргын санаачлагаар 2019 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлдээ Дээвэр төслийг хэрэгжүүлэхээр тусгасан юм. Тус төслийн хүрээнд Мөнгөнморьт сумын “Хэрлэн” цэцэрлэгийн дээврийн болон гадна пасадыг засварлаж дууслаа. Энэхүү ажил нь энэ оны 5 дугаар сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаатайгаар үргэлжилсэн бөгөөд “Виста групп” ХХК хийж гүйцэтгэсэн байна.