Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Төв аймгийн уяачдын айрагдсан морьдын мэдээллийг хүргэж байна.
ШҮДЛЭН
(Хурдан шүдлэнгийн уралдаанд 350 үрээ бүртгүүлснээс 236 шүдлэн тоосоо өргөв)
Түрүү магнай Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ,
Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул уяач Баасансүрэнгийн Нямжавын хар,
Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан.
ХЯЗААЛАН
(298 үрээ бүртгүүлж, 184 үрээ тоосоо өргөлөө. Хурдан хязаалангийн уралдаанд 115 хязаалан шүд болон үүлдэрлэг байдлаасаа болж хасагдав)
Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр.
АЗАРГА
(Азарганы уралдаанд 228 азарга бүртгүүлснээс 163 хурдан азарга уралдав)
Түрүү магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан.
Ийнхүү Төв аймагчууд шүдлэнгийн уралдаанд түрүү, аман хүзүү, айргийн гурав, хязаалангийн уралдаанд айргийн тав, азарганы уралдаанд түрүү магнайг хүртэж одтой сайхан наадлаа.